Tuesday, April 15, 2014

AMJILT

                                АМЖИЛТ . . . 
   “Эрдэм” ахлах сургуулийн 5 жилийн ойг угтан олон бүтээлч ажил хийж байгаагийн нэг нь 04 сарын 02 ны өдөр тус сургууль дээр аймгийн хэмжээний 6-8 дугаар ангиудын сурагчдын дунд “Математикийн олимпиад” зохион байгууллаа. Үүнд хөдөө сумд болон аймгийн төвөөс нийт 67 сурагч оролцсон бөгөөд
6-р ангийн төрөлд :
I- байр   Энхжин  Номгон сургуулийн сурагч
II- байр  Маргад-Эрдэнэ   Богд сум
III- байр  Цэрэнлхам    Богд сум
Уран бодолтын шагналыг  Пагмасүрэн Эрдэм сургууль
7-р ангийн төрөлд :
I- байр   Батдулам  Богд сум
II- байр  Даансран  Номундалай сургууль
III- байр  Баасанбат    Богд сум
Уран бодолтын шагналыг  Азжаргал  Номундалай сургууль
8-р ангийн төрөлд :
I- байр   Шийрэвдоо  Богд сум
I- байр  Маралгоо  Номундалай сургууль
II- байр  Болорцэцэг   Эрдэм сургууль
III- байр  Лхагважаргал  Номундалай сургууль
Уран бодолтын шагналыг   Маралгоо  Номундалай сургуулийн сурагчид тус тус хүртлээ. Олимпиадад  сайн оролцож, амжилт гаргасан  сурагчдад  болон, бэлтгэж оролцуулсан багш нарт нь сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг “Эрдэм” ахлах сургуулийн нийт багш, сурагчдын өмнөөс хүсэн ерөөе.

·         Баянхонгор аймгийн ЕБСургуулиудын жил бүр зохион байгуулагддаг уламжлалт олимпиадын 2-ын даваа өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэмандал” ахлах сургууль дээр явагдлаа. Багш сурагчдын олимпиадад оролцсон “Эрдэм” сургуулийн амжилтаас дурьдвал Багш нарын олимпиадад /ТНУ/ төрөлд Б. Энх-Амгалан 1-р байр, Д. Мөнхтөр 3-р байр, Д. Дэлгэр-Өрнөх /Техник технологи/ 1-р байр, Д. Түмэннаст 2-р байр, Б. Урантөгс /сэтгэх чадвар/ 3-р байр, Б. Бат-Эвлэл /Мэдээлэл зүй/ 2-р байр, Д. Лхагвасүрэн /Газар зүй/ 2-р байр, П. Нарантуяа /Бага ангийн математикийн багш / төрөлд 2-р байр:
·         Сурагчдаас дүрслэх урлагийн олимпиадад 10в ангийн сурагч Г. Одгэрэл 1-р байр /бэлтгэсэн багш нь Д. Түмэннаст/, Техник технологийн төрөлд 11б Л. Долгор 1-р байр /бэлтгэсэн багш нь Б. Одсүрэн /, мөн төрөлд Х. Нэргүйбаатар 10а 1-р байр /бэлтгэсэн багш нь Д. Дэлгэр-Өрнөх/ , Э. Нямсүрэн 3-р байр /бэлтгэсэн багш нь Б. Одсүрэн/, ТНУ-ны төрөлд 11г ангийн сурагч Б. Мөнхзул 3-р байр /бэлтгэсэн багш нь Б. Энх-Амгалан/, Сэтгэх чадварын төрөлд Өлзийбадрах 11а 3-р байр /бэлтгэсэн багш нь Т. Нанжидмаа/, Физик төрөлд Б. Чанцалдорж 9а 2-р байр  /бэлтгэсэн багш нь Б. Эрдэнэчимэг/, Монгол хэл төрөлд Г. Ичинноров 11г 3-р байр  /бэлтгэсэн багш нь Л. Отгонбаяр/ нар эхний 3 байрыг эзэлсэн сайхан амжилтыг гаргалаа.
·         Баянхонгор аймгийн Боловсролын байгууллагын харьяаны сургуулиудын нийт ажилтан, ажилчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлээд 3 жил өнгөрчээ. Энэ жилийн тэмцээнийг “Эрдэнэмандал” ахлах сургууль зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм сургуулиуд болон МИМСҮТ-ийн бүх ажилчид оролцон  эрэгтэй, эмэгтэй гар бөмбөг, теннис эрэгтэй, эмэгтэй, АХА сургууль бүрээс 4 гишүүн, мэндчилгээ, орчин цагийн Юндэн Нансалмаа гэсэн төрлүүдээр өрсөлдөн “Эрдэм” ахлах сургуулийн хамт олон тэргүүн байрт шалгарлаа.
  

Monday, March 10, 2014

Монголын Үндэсний 5-р Жембори /Зуслан Цугларалт/
       
                                             
Уриа: Сайн үйлсийн төлөө Нэгдэцгээе, Оролцоцгооё

Хэзээ:2014 оны 7-р сарын 2-8 өдрүүдэд болно.

Хаана: Скаут зуслан (Төв аймгийн Батсүмбэр сум)
                                                           

Хамрах хүрээ: Монголын бүх аймаг, хот, сум, дүүрэг болон гадаад орны скаут, венчир, скаутын удирдагч, мөн скаутыг сонирхогч 12-18 насны хүүхэд залуучууд, насанд хүрэгчид (1500 хүн) эцэг эхийн төлөөлөл
           
Жембори буюу зуслан цугларалтанд оролцсоноор 6 өдрийн турш ардын урлаг, амьд хөгжим, рок попын одод оролцсон нээлт, хаалтын тоглолт, лазер шоу, олон улсын өдөрлөг зэрэг сонирхолтой  хөтөлбөрт хамрагдах болно.

Скаутын Цогцолбор: Пионеринг, Саадтай зурвас, Завь, Зүг чиг олох зэрэг Скаутын уламжлалт үйл ажиллагааг хамруулсан цогцолбор байх болно

Адал явдалтЦогцолбор:Энэ цогцолбор нь оролцогчдод экстрем спортын төрөл, уулын дугуй, хаданд авиралт, нисдэг үнэгзэрэг адал явдалт спортын үйл ажиллагаанд оролцох боломжийг олгоно.

Танин мэдэхүйн Цогцолбор:Төрөл бүрийн танин мэдэхүйн болон урлан бүтээх төвүүдийг хамруулсан цогцолбор байх болно. (Жишээлбэл: Саван хийх, Цаасан урлал, Одон орон, Сонирхолтой эдийн засаг, төрөл бүрийн туршилтууд)

Нийгмийн Хөгжлийн Хотхон нь ХДХВ/ДОХ, өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг сэдвээр өсвөр үеийхний оролцоо, тэдний өмнө тулгарч байгаа асуудлуудыг өөрсдийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцан, шийдвэр гаргах түвшнийхэнд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломжийг олгоно.

Олон улсын үйлчлэлийн баг:Жембори нь өсвөр насныханд зориулсан үйл ажиллагаа боловч скаутын үйл ажиллагааг сонирхогч болон скаут насанд хүрэгчид нь Олон улсын үйлчлэлийнбагт ажиллажэнэхүү гайхалтай арга хэмжээ зохион байгуулахад гар бие  оролцох боломжтой.

   Оролцогчдод тавигдах шаардлага:
·         12 - 18 насныхан байх
·         Аймаг, дүүргээ сурталчилах үзэсгэлэн гаргах, урлагийн тоглолт бэлтгэх
·         Скаутын дүрэмт хувцастай, ерөнхий ойлголттой байх
·         Эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх ба ЭМ дэвтэртэй ирэх /харшил, болон архаг хууч өвчингүй/
·         Аль нэг салаанд хамрагдаж, салааны зохион байгуулалтанд орсон байх
·         Ёс зүй, аюулгүйн дүрэм, журмыг хүлээн зөвшөөрсөн байх


Салааны бэлтгэх зүйлс:
·         Майхан, газын плитка, газ
·         ЭАШТ-ын хайрцаг /харшлын, толгой, гэдэс, хоолойн эм, шархны лент/
·         Салаан дарцаг /30 см – 50 см/         

  Хувь хүний бэлтгэх зүйлс:
·         Аяны хөнжил /мешок/
·         Аяга, халбага
·         Ариун цэврийн хэрэгсэл /оо сойз, алчуур, саван, сальфетка/
·         Борооны цув
·         Усны гутал
·         Гар чийдэн, батарей
·         Ноосон цамц, өмд, кет, оймс
·         Нарийн олс 10 м

Хоол хүнс: Жемборийн үеэрхүнснийматериалыгөглөө, өдөроройгэсэнангиллаарсалаатусбүрттараанолгоно. Салаануудньөөрсдөөхоолхийжиднэ.

Төлбөр: 139000 төгрөг (Үүнд: Унаа, хоол, жемборийн бүч, эмблем бэлэг дурсгал багтаж байна.)

Хэрэв төлбөрөө 2013 оны 4-р сарын 1-ээс өмнө тушаавал 109,000 төгрөг.
Төлбөр тушаах данс:
Хүлээн авагчийн нэр:  Монголын Скаутын Холбоо
Хүлээн авагчийн банк: Хаан банк
Дансны дугаар:   5077216889

Санамж:
·         Газ, газы плиткатай болгоомжтой харьцах, зөв хадгалах  /тэсрэх аюултай/
·         Гал түймэр гарахаас сэргийлэх /чүдэнз, зажёлкатой зөв харьцах/
·         Архи, тамхи болон мансуурах бодис хэрэглэхийг хатуу хориглоно.
·         Алт мөнгө, үнэт эдлэл, авч очихгүй байх
·         Аяллын зориулалттай биед эвтэйхэн хөнгөн хувцас бэлтгэж ирэх

Хэрхэн холбоо тогтоох:
Хаяг:Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Баруун сэлбэ 8/8, 47 тоот
Шуудангийн хаяг:Ш/Х 43, Улаанбаатар-210648, Монгол улс
Утас: +976-11-324171, 96665340
Э-шуудан:info@scout.mn;

Вэб хуудас:www.scout.mn

Wednesday, June 26, 2013

Хүүхдийн хөгжил
·         Хөгжлийн бэрхшээлтэй 56 сурагчийн судалгаа гарган түүний мөрөөр   төрийн болон төрийн бус байгууллагтай хамтран ажил зохион байгуулж ажиллаа. Анги удирдсан багш нарын сургалтын хичээлийн нэг сэдэв болгон оруулсан, “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин сэдэвт хэлэлцүүлэг”, “бид ингэж ажиллдаг сайн туршлагын уралдаан”  зэргийг зохион байгуулсан.
·         Хагас өнчин 83,  бүтэн өнчин  15  сурагчийн судалгаа гарган  сургуулийн өсвөрийн  улаан загалмайн бүлгийн хандив тусламжинд хамруулж ажилласан  мөн Баянхонгор аймгийн улаан загалмайн нийгэмлэгээс шинэ жилийн бэлэг нэг тус бүр нь 20000 төгрөгний өртөгтэй бэлэг өгсөн. Дэлхийн зөн БХОНХХ-1ээс сурлага урлаг, оролцоогоороо бусдыгаа хошуучлан манлайлдаг ахуй нөхцөл тааруу 15 сурагчийг шагнаж урамшуулсан.
·         Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа бага ангийн 22 сурагчид нэг удаагийн хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг сургуулийн сурагчдын дунд хандивын аян зарлан өгсөн.
·          Гэмт хэрэг зөрчилд орж болзошгүй   24  хүүхдийн судалгаа гарган   цагдаагийн хэлтэсийн хүүхдийн байцаагчтай хамтран ажиллаж байна. Тэдний эцэг эхтэй өөрийн биеээр дөрвөлсөн гэрээг хийсэн
·         Анги бүрт орж яриа хийх, сурагчид хамт олны төлөвшилд анги удирдсан багш нартай хамтран ажилласан. Хичээл тасладаг болон хүмүүжлийн доголдол гаргаад байгаа сурагчидтай ганцаарчлан ажилладаг.
·         Сар бүрийн эхний 7 хоногт ангийн дарга нарын хурлыг хийж хүүхдийн эрх сургуулийн орчинд зөрчигдөж буй эсэхэд хяналт тавин ажилладаг.
·         Сургуулийн дотоод узель ашиглан нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлийн ажлуудыг зохион байгуулж байна сургамжит өгүүллэг уншиж байна. Урьдчилан сэргийлэх чиглэлийн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.


·         Сургуулийн хэмжээнд нийт 16 удаа АХА тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээний 3-г нь ТV-гээр шууд дамжуулсан байна. Энэхүү тэмцээнд нийт давхардсан тоогоор 900 гаруй сурагч хамрагдсан байна. АХА тэмцээн зохион байгуулсанаар хүүхдийн мэдлэгийг  бататгаж, цэгцлэн сонирхолтой байдлаар олон төрлийн мэдээллийг олгох ач холбогдолтой байдаг.


·         Ойр орчимын нутаг дэвсгэрээр болон иргэдэд сурагчид өөрсдийн хийсэн нугалмал болон архи тамхины эсрэг боршур тараалаа.



·         “Туршилт тэгээд анхааруулга “ сэдэвт ажлыг сургуулийн ойр орчимын 7 дэлгүүрт хэрэгжүүллээ. Энэ үйл ажиллагаа нь эхлээд сурагчид маань ширхэгээр тамхи худалдан аваад хэрэв өгч байвал багийн бүрэлдэхүүнээр орж анхааруулга хуудсыг албан ёсоор хүлээлгэн өгч ажиллалаа.

·         Архи тамхины эсрэг хамтдаа гарын үсэг зуруулах ажил зохион байгууллаа. Архи уудаг болон тамхи татдаг багш нараар гарын үсэг зуруулах нь их ач холбогдолтой байлаа. Тус хуудсанд нийтдээ 700 гаруй хүний гарын үсэг зурагдсан нь түүний ач холбогдолыг илтгэж
·         Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн Хүүхдийн хөгжил оролцооны мэргэжилтэн Оюунсүрэнтэй хамтран Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын гишүүн 90 сурагчид 3 удаагийн чадваржих  сургалтыг зохион байгуулсан
·         Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг “өөрчлөлтийг өөрийн сургуулиасаа” төслийн  хүрээнд 50 сурагчид 6 цагийн сургалт зохион байгуулсан.
·       Сургуулийн хүүхдийн оролцооны байгууллагуудтай  хамтран “Тамхигүй    орчин”  сэдэвт 7 хоногийн  хагас  жилийн хугацаанд 2 удаа зарлаж түүний хүрээнд ажил зохион байгуулсан
·         Авъяас хөтөлбөрийн  хүрээнд авъяасыг нээж илрүүлэх судалгаа хүүхэд бүрийн талаар анги удирдсан багш , эцэг эх, сурагчаас гэсэн гурван талт үнэлгээ өгөх судалгаа авагдаж сургуулийн авъяасын дундаж үзүүлэлтиийг гаргасан.  Авъяас чадваруудын ангиудын дундаж гаргаж боловсрол соёлын газарт мэдээг нэгтгэн гаргаж хугацаанд нь  өгсөн.
·         5 чиглэлийн сургалт сургууль дээр шинээр нэмэгдэж хичээлсэн.
ü  Математик - 1-3-р анги Ц.Тунгалаг багш
ü  Математик-  4-5-р анги П.Нарантуяа багш
ü  Мэтгэлцээн-  Түүх нийгмийн ухааны багш Я.Наранжаргал
ü  Зураг-  Зураг Технологийн багш Түмэннаст
ü  Бүжиг Хөгжмийн боловсролын багш Д.Бүрэнтогтох
·       Авъяас, ном хөтөлбөрийн хүрээнд тогтмол мэдээллийн самбар болон үйл явцын зурган тайлан тогтмол сургуулийн коридорт байршиж байна.
“АВЪЯАС -I  фистевалийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.
·         Сурагчдын авъяасыг хэрэхн хөгжүүлж буй талаар сургуулийн 72 багш бүр үзэсгэлэн  гаргасан мөн сургуулийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага хэрхэн ажиллаж буй талаар үзэсгэлэн гаргасан.
·         Сурагчдын урлагын тоглолт удирдамжинд заасны дагуу 1 цагийн чадварлаг тоглолтыг тууривлаа.

Thursday, March 14, 2013

Сургуулийн сүлд туг

“ ЭРДЭМ ” сургууль байгуулагдсан товч түүх


“ ЭРДЭМ ” сургууль байгуулагдсан
товч түүх .
       Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2004 – 02 – 06-нд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н. Энхбаяр, БСШУЯаманд хүсэлт гаргаснаар 640 хүүхдийн суудалтай, 952 ам метр талбай бүхий сургуулийн барилга угсралтын ажлын санхүүжилтийг 989009860 төгрөгт багтаан, улсын төсвөөс  санхүүжүүлэхээр болж, энэ ажлын тендерт гүйцэтгэгчээр “ЗОС трейд” ХХК шалгарч, улмаар 2006 – 04 – 13- нд МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, захиалагч байгууллагын төслийн менежер Ж.Банзрай, “ЗОС трейд” ХХК-ны инженер н. Амартүвшин, аймгийн БСГ-ын дарга МУ-ын гавьяат багш Д.Батсүх, мэргэжилтэн Д.Бат-Орших зэрэг албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл байлцан, өндөр настан, ахмад санваартан н.Аюуш ламтан газрыг тахиж,  шинэ сургуулийн шав тавьсан сургийг сонссон хүн бүр ихэд талархаж байсан.           Тийнхүү XII жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын арван долооны билэгт сайн өдөр буюу 2009 -10 -06-нд “Эрдэнэ мандал” хайрхныхаа ар зоон дээр “ЭРДЭМ” ахлах сургууль маань сүндэрлэн
босч, анхны багш, сурагч, ажилтнууддаа эрдмийн өргөөнийхөө үүдийг нээн, урин залж байсан нь өчигдөрхөн мэт санагдавч нэгэн жилийг ардаа орхижээ.Ганц жил гэдэг хүний богинохон амьдралд ахархан мэт боловч хийж бүтээх итгэл, хүслээр жигүүрлэсэн хүмүүст тийм ч бага хугацаа биш юм хэмээн нэгийг эргэцүүлэхэд хүргэсэн билээ. Нэхэн санавал : Өөр өөр сургуулиас янз бүрийн бодлого , томилолтоор олон залуус ирснээс нэг хэсэг нь их дээд сургууль төгссөн,”будаг нь ханхалсан залуус” шинэхэн сургуулиас ажлын гараагаа эхэлнэ хэмээн бахархан баярлаж, нөгөө хэсэг нь “ Энд л би юу хийж, чаддагаа харуулах ёстой” гэж өөртөө хатуу зорилго тавьж байхад цөөн хэсэг нь миний сургууль “Яагаад заавал намайг сонгож энэ сургууль руу явуулав Би ,хамт олон ,сургуульдаа хэрэггүй хүн болсон гэж үү” хэмээн эмзэглэж, ”Хэн болохоо харуулах ёстой” гэж бодож байсан ч байж болох юм.Энэ бүхэн нь багш нарын анхны уулзалт, Сурган Хүмүүжүүлэх Зөвлөлийн хурлаас л харагдаж байсан. Нүдэнд нь оч гэрэлтсэн, нүүрэнд нь инээмсэглэл тодорсон сайхан залуус “Удирдан залах ур ухаанаас л их зүйл шалтгаална даа, Бид бэлэн гэх шиг” үг яриа, үйлсийн учиг мэдрэгдэж байсныг залуу захирал алдалгүй анзаарч, оюуны өндөр чадамж, ухаалаг сэтгэлгээ, залуу хүний шийдмэг , зоримог алхам, хэнийг ч болов сонсох ,ойлгох, хүлээц тэвчээр хийгээд   уламжлал шинэчлэлийг хослох алсын хараагаараа хамт олноо зөв залж, “Хүсэлтэй, Хүчтэй” эвсэг баг бүрдүүлж, зөв шийдэл гаргаж  яваа нь итгэл хүлээсэн хэн бүхний сэтгэл зүтгэлийн дөлд оч болон гялалзаж байгаа нь илт мэдрэгдэж байна.  Зарим  нэг нь “Таны нөөц шавхагдсан” гээд чөлөөлж байхад, “Шинэ сургууль, хамт олон бэхжихэд таны ажлын туршлага, үзэж сонссон чинь хэрэгтэй” хэмээн зөвлөх багшаар ажиллах санал тавихад нь миний бие баярлаж хөөрөхөөсөө илүүтэй өөрийгөө эргэцүүлэх ,бас бие сэтгэлээ дайчлахад хүргэж “ Хэрэг болдог ч ,болдоггүй ч өөртөө байгаа бүхнээ эдэндээ зориулах ёстойг илүү ихээр ухаарсан.       Боловсрол гэдэг их айлын халуун тогоонд дөч гаруй жил чанагдахдаа юу эсийг үзэх билээ. Шинэ сургуулийн шинэхэн баг яаж ингэж сайхан бүрдсэнийг чин санаа ,сэтгэл зүтгэлээс  нь алхам тутамдаа мэдэрч , биширч байдаг нэгэн.Нэг л мэдэхэд энэ сайхан буянтай хүмүүсийн дунд уусан орсон билээ. Ийнхүү ажил үйлс нь өөдрөг, амжилтын гараа нь чамлахааргүй байгаагийн нэгээхэн хэсгээс нь бахархан  цухас дурьдмаар санагдаж, удах тусмаа зузаарах баялаг түүх шашдирын эхлэл болгон, анхны жилийн дурсамжаар нэгэн дусал нэмэхээр зориглон шийдэж , бүхнийг магтан дуулъя гэж бодоогүй ч хэр чинээгээрээ эх сурвалжийн түвшинд бичихийг хичээв.      “ЭРДЭМ” ахлах сургуулийн хийморьлог, цоглог сайхан хамт олны юу санасан есөн цагаан хүсэл нь ямагт сэтгэлчлэн бүтэж байх болтугай. Сайн бүхэн дэгжин дэлгэрэг.     
Зөвлөх багш, АБТА   М.Долгорсүрэн
Нийтэлсэн Д.Цэдэнсодном

Monday, March 11, 2013

“ЭРДЭМ” сургуулийн сүлд дуу




Үг. Д. Нацагдоржийн шагналт Дан. Нямаа

Ая. СТА . Г. Жанцансамбуу



“ЭРДЭМ” сургуулийн сүлд дуу

Шаргал намрын өдрүүдэд

Ерөөлийн гэгээн учралтай

Цэнхэр хаврын үдшүүдэд

Цэцгэн насны дуулалтай

           Эрдмийн оргилд далласан

           Мөнгөн хонхны эгшигтэй

           Эрдэм Эрдэм сургууль минь

           Итгэл бадраасан сургаал минь

Бичиг номонд сургасан

Билгүүн саруул замтай

Аав ээж шиг ачилсан

Ардын багшийн суутай

          Эрдмийн оргилд далласан

          Мөнгөн хонхны эгшигтэй

          Эрдэм Эрдэм сургууль минь

          Итгэл бадраасан сургаал минь

Ариун номын ордондоо

Аз жаргал цалгиатай

Насан туршийн аяндаа

Наран зөв заяатай

        Эрдмийн оргилд далласан

        Мөнгөн хонхны эгшигтэй

        Эрдэм Эрдэм сургууль минь

        Итгэл бадраасан сургаал минь

Дуу бүтсэн түүхийг дараа ярьж өгнөөө  гэж ...