Манай сургуулийн хамт олон анхнаасаа:
* Хүүхдэд элэгтэй багш, ээлтэй сургууль болох
* Хөгжсөн багш, хөгжсөн сургууль болох
* Нэг зорилготой нэгдмэл хамт олон байх.
зорилтуудыг дэвшүүлж ажилласан.
2.1. Сургалт хүмүүжлийн ажлын уялдаа, чанарыг сайжруулах, сургалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор сургууль хөгжүүлэх :
2010 – 2015 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө
2010 – 2012 онд хөгжүүлэх ойрын ( 2 жилийн ) төлөвлөгөө
2011 – 2012 оны сургалт хүмүүжлийн төлөвлөгөө боловсруулан, багш нарын СХЗ – ийн хурлаар хэлэлцэн баталгаажуулж, улмаар жилийн ажлын нэгдсэн график гарган мөрдөж, улирал, сарын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүн хуваарийн дагуу биечлэн хариуцаж гүйцэтгэл тайланг тооцон тухай бүр захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн үнэлгээ өгч ажилладаг учир төлөвлөгөөт ажил нь тодорхой ил тод хариуцсан эзэнтэй явж байна. Энэ хичээлийн жилд 1-5 ангийн 22 бүлэг, дунд ангийн 14 бүлэг, ахлах ангийн 9 бүлэг нийт 45 бүлгийн хичээлийг 2 ээлжинд ангийн системээр хичээллэж байна. Тус сургууль хичээлийн 25 кабинеттай бөгөөд бүх кабинет гэрчилгээтэй гээр үйл ажиллагаагаа явуулж байна. нийтэлсэн А. Өлзийсайхан