БСГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН НОМГОН БҮСИЙН
УУЛЗАЛТАНД ОРОЛЦСОН ТУХАЙ ТАЙЛАН
2012.10.05-06-ны хооронд Бөмбөгөр суманд зохион байгуулагдсан нийт 11 сургууль оролцсон Номгон бүсийн уулзалтанд Баянхонгор аймгийн Эрдэм ахлах сургуулиас нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Үүнд: Захирал Ц.Загдсүм, менежер П.Нарантуяа, Л.Ононхүү, СХ илтгэлийн уралдаанд шалгарсан багш нар Я.Наранжаргал, Х.Мөнхнасан, Г.Болор-Оргил, мэдээлэл зүйн багш Бат-Эвлэл, бага ангийн багш Долгорсүрэн, биеийн тамирын багш Эрдэнэбилэг, хөгжмийн боловсролын багш Ц.Бат-Өлзий, Д.Бүрэнтогтох, физикийн багш Амгаланбаатар нар оролцлоо. Бид дараах төрлөөр өрсөлдлөө. Үүнд:
1. Шилдэг илтгэл шалгаруулах уралдаан
2. Шатар /эрэгтэй, эмэгтэй төрлөөр/
3. Гар бөмбөгийн тэмцээн /эрэгтэй 3, эмэгтэй 3 багш/
4. Урлагийн тоглолт
Шатарын тэмцээнд багш Болор-Оргил 2-р байр, багш Амгаланбаатар 1-р байр, гар бөмбөгийн тэмцээнд 3-р байр, урлагийн тоглолтонд багш Бат-Өлзий, Бүрэнтогтох нар 1-р байр тус тус эзэллээ.
Багийн нийлбэр дүнгээр Эрдэм ахлах сургууль 1-р байр эзэлж мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн бага ангийн багш Долгорсүрэн, СМ Нарантуяа, мэдээлэл зүйн багш Бат-Эвлэл нар “Мэдээлэл харилцааны тэенологийг бага ангийн сургалтанд аш иглах нь” сэдэвт сургалтанд хамрагдлаа. Тэд ирээд өөрийн сургуулийн багш нарт тус сургалтыг зохион байгуулах юм.
Мөн “Тогтвортой хөгжлийн боловсролын бүх нийтэд тэгш хүртээмжтэй олгох нь” ажлын тайлан болон “Хичээлийн судалгаа”-ны хүрээнд хийгдсэн ажлын тайланг хэлэлцүүлэхээр бэлтгэж оролцлоо.
Бүсийн уулзалтанд оролцсоноор багш нар харилцан туршлага солилцох суралцах сайхан боломжийг олгож өгсөн гэж дүгнэж байна.
No comments:
Post a Comment