НИЙГМИЙН УХААНЫ ЗААХ АРГЫН НЭГДЭЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭМ АХЛАХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ


НИЙГМИЙН УХААНЫ АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ

ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус сургуулийн түүх нийгмийн ухааны багш нарын санаачлагаар Баянхонгор аймгийн төвийн ЕБС-иудын сурагчдын дунд “НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ” хичээлийн анхдугаар олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадад нийт 72 сурагч оролцож мэдлэг, оюун ухаанаараа уралдлаа.

Анхдугаар олимпиадыг нээж тус сургуулийн захирал Боловсролын удирдлагын докторант Ц.Загдсүм хэлсэн үгэндээ тус олимпиадын агуулга, ач холбогдлыг тодорхойлж, тус олимпиад жил бүр уламжлал болон зохиогдоно гэж мэдээллээ. Энэ мэдээг шавь нараа дагуулан ирсэн багш нар баяртайгаар хүлээн авч байлаа. Мөн аймгийн БСГ-ын мэргэжилтэн Г.Батбаяр хүрэлцэн ирж олимпиадад оролцогчдод баяр хүргэж амжилт хүсэн ерөөлөө.

Олимпиадад оролцсон сурагчдын бичгийн ажлыг кодлон сургууль тус бүрээс нэг нэг багш засалт хийж дүнгээ гаргахад анхдугаар олимдиадын алтан медалийн эзнээр Номундалай цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Сайнбилэг/бэлтгэсэн багш нь Н.Цэцэгээ/ тодорлоо. Удаах 2-р байр мөнгөн медалийн эзнээр Номгон ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Сандаг-Очир/бэлтгэсэн багш нь Цолмон/, хүрэл медалийн эзнээр Эрдэм ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Ариунболд/бэлтгэсэн багш нь Д.Мөнхтөр/ нар тус тус эзэлж өргөмжлөл, медалиа гардан авлаа. Тус олимпиадад оролцсон багш сурагчид олимпиад явуулсан журам, ач холбогдлыг өндрөөр үнэлж зохион байгуулж байгаа бидэнд урмын үг хэлж байсан нь цаашид энэхүү олимпиадыг улам чанартай, өргөн далайцта, хүртээмжтэй зохион байгуулах хэрэгтэйг ойлгууллаа. Мөн бусад сургуулийн багш нар ч гэсэн бидний энэхүү ажлаас санаа авч илтгэлийн уралдаан, мөн багш нарын дунд тодорхой ажлуудыг зохион байгуулна гэж амлаж байлаа.

Олимпиадын удирдамжийн дагуу сургууль тус бүр сурагчдынхаа дунд эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулан өөрийн сургуулийнхаа шалгарсан 5 шилдэг эсээ бичлэгийг авчирлаа. Ирсэн эсээ бичлэгийг уншиж дараах байруудыг эзлүүлэн өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа. Үүнд: 1-р байр Номундалай цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч А.Дэнсмаагийн бичсэн “Давхраажилтын тухай” эсээ бичлэг, 2-р байр Эрдэнэмандал ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Г.Долгорсүрэнгийн бичсэн “Ядуурал” сэдэвт эсээ бичлэг, 3-р байр Номгон сургуулийн 11-р ангийн сурагч С.Дуламын бичсэн эсээ бичлэг эхний 3 байрт шалгарлаа. Уралдаанд ирсэн эсээ бичлэгүүдийг Эрдэм ахлах сургуулийн түүх нийгмийн ухааны багш нар нэгтгэн гарын авлага болгон гаргаж багш сурагчдын хүртээл болгохоор төлөвлөж байна.



Олимпиын нээлтэнд сургуулийн захирал Ц.Загдсүм, БСГ-ын мэргэжилтэн Г.Батбаяр нар баяр хүргэж үг хэлж байгаа нь



Олимдиадад 72 сурагч, 13 багш оролцлоо. Олимпиадын алт, мөнгө, хүрэл медальтангууд





Олимпиадын бичгийн ажлын явцаас

Эрдэм сургуулийн нэрэмжит нийгмийн ухааны анхдугаар олимпиадыг зохион байгуулахаар санаачлага гарган амжилттай зохион байгуулсан тус сургуулийн НУЗАТ-ийн түүх нийгмийн ухааны багш нартаа талархал илэрхийлж цаашдын сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. Мөн багш нарын маань гаргасан саналыг халуун дотноор хүлээн авч бүх талаар дэмжлэг үзүүлсэн сургуулийн захиралдаа багш нарынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Бидний санаачилсан энэхүү ажил цаашид олон багш нарт санал санаачлага төрүүлж хийж бүтээх их эрч хүчийг хайрлана гэдэгт итгэлтэй байна.




ТАЙЛАН БИЧСЭН:

СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Л.ОНОНХҮҮ

No comments:

Post a Comment