1. Хэн нь давсан бэ?
Математикч хүүд хандан “хамгийн их тоог нэрлэ” гэжээ. Хүүг хариу хэлэхэд математикч түүнээс их тоо хэлж чадахгүйгээ хүлээжээ. Хүү хэд гэсэн бэ?
2. Тоть шиг дууриагаад.
Алимаагийн хэлсэн үнэн нотолгоог Сараа дууриагаад буруутжээ. Алимаа юу гэсэн бэ?
3. Хурга.
Нэг хүн найзаараа ийм бодлого бодуулжээ. Тэр хэлсэн нь: нэг хонь байжээ. Тэр хонь нэг өдөр хургалжээ. Дараа өдөр нь хонь хурга хоёр хоёулаа хургалжээ. Бас дараагийн өдөр нь хонь хургалсан хурга, тэдгээрийн 2 хурга хургалжээ гэх мэтчилэн өдөр бүр хургалаад байжээ. 15 хоногийн дараа бүгд хэдэн хонь болсон бэ?
4. Эмгэн хумс.
10 м өндөр баганы ёроолоос орой өөд мөлхсөн эмгэн хумс 1 өдөрийн дотор 3м дээшлэх боловч шөнө доош 2м урсана анх мөлөхснөөс хойш хэддэх өдрийн үдэш тэр баганын оройд гарсан бэ ?
5. худгийн мэлхийнүүд
60м гүн худгын ёроолд 3 мэлхий байлаа .тэд бүхэл өдрийн турш дээшээ 18м явж чадна . гэвч орой нэг нь 12м нөгөө нь 16м, гуравдах нь 17м доош явж тэндээ хононо. Дараа дараачийн өдрүүдэд үүний адил дээш , доош явна. Тэр 3 мэлхийнүүд хэдэн өдрийн дараа худагаас гарах вэ .
6. Гурвалжинг эвлүүл
Тэгш өнцөгтийг шулуун шугмаар яаж зүсвэл үүссэг 2 хэсгээр гурвалжин эвлүүлж болох вэ .
7. Өвгөн өвс хонь чоно дөрөв .
Өвс хонь чоно гуравыг авч яваа өвгөн нарийхан гүүрэн дээр ирээд тэдгээрийг цувуулан гаргах болжээ Яаж гүүрээр гаргах вэ .
8. Эзнээ иддэг гэнэ үү
Ижлээ иддэг эзнээ иддэг хомоо иддэг 3 хомтой тэмээг хүн яаж авч явах вэ .
9. Бассейн
Хавтгай ёроолтой 1 га талбайтай бассейнд 1000000 литр ус юүлжээ . Энэ бассейнд усанд сэлэх тэмцээн явуулж болох уу ?
10. Нэг шуудай-хоёр шуудай
Нэг шуудай тариаг тээрэмдээд түүгээр 2 шуудайг яаж дүүргэх вэ ?
11. Газар малтагч
2 газар малтагч 2м сувгыг 2 цагт ухана.5м сувгыг 5цагт ухаж дуусгахын тулд хэдэд малтагч ажилавал зохих вэ ?
12. Гурван найз
3 найз ном худалдаж авах болжээ хоёр нь мөнгөө нийлүүлхэд номын үнэнээс 1₮ дутаад байжээ 3 дахь хүүхэд дангаараа авъя гэвэл 290₮ хэрэгтэй байлаа тэд бүх мөнгөө нийлүүлсэн боловч мөнгө нь бас хүрсэнгүй эхний хүүхэд 2 дахь хүүхдээс 19₮ илүү байсан бол тус бүрт байсан мөнгийг ол ?
13. Гөлөг
4 гөлгийг 3 хүүхэд хэн нь ч бусдаасаа олон гөлөг авахгүйгээр хувааж өгч болдог байх юм ? Яаж болгох вэ .
14. Сүүтэй цай
Нэг шилэн аягыг сүүгээр нөгөө нь хар цайгаар дүүргэжээ.Сүүнээс нэг халбагыг авч цайтай аяганд хийгээд хутгав . Одоо нэг халбага сүүтэй цайг сүүтэй аяганд хийе . Сүүнээс авч цайнд хийе гэхмэтчилэн хэд хэд давтжээ . Сүүн доторх цай их үү . Цайн доторх сүү их үү .?
Дээрх бодлогуудын хариуг “Сэтгүүлч” клуб хүлээн авна.Бүгдийг зөв бодсон нэг оролцогч шагналтай