Wednesday, February 15, 2012

2012 оны 02 сарын 16
Өнөөдөр Технологийн секцийн 14 хоногийн аяны хүрээнд багш суралцагчдын бүтээлийн үзгэслэн гарлаа. сайхан сайхан бүтээлүүд зөндөө гарсан байна.
Багш Д. Дэлгэр-Өрнөх, шавь Даваасүрэн
 Гэлэнхүү клүбийнхэн тасалгааны нисэх загварын тэмцээн ахлах ангийн хүүхдүүдийн дунд явагдлаа.
Уралдаанд оролцсон нисгэгчид
ТИТАНИКаа гэж

Tuesday, February 14, 2012

ОЛОН УЛСЫН ЖЕМБОРЕ МОНГОЛД БОЛНО

International Jamboree” –н тухай
Скаутын хөдөлгөөн үүссэн улс орон болгон Үндэсний Жембориг зохион байгуулдаг. Мөн үүнээс гадна өөрийн нутагтаа гадаад орны скаут,  удирдагчдыг оролцуулсан “International Jamboree”-г зохион байгуулж өөрийн орны түүх, соёл, скаутын үйл ажиллагааг сурталчилж, эх орныхоо Скаутын харилцаа холбоог өргөжүүлдэг билээ. Энэ жишгийн дагуу Монголын Скаутын Холбоо  International Jamboree-г анх удаа Монгол эх орондоо зохион байгуулах гэж байна.
Хугацаа: 7 шөнө 8 өдөр
Хэзээ:  2012 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 3 өдрүүдэд
Хаана: Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Баянголын аман дахь Скаут зусланд (Улаанбаатар хотоос баруун хойшоо ойролцоогоор 110 км)
Хамрах хүрээ:  Жемборид Улаанбаатар хот, 21 аймгийн болон гадаадын скаут, венчир, сонирхогч хүүхэд залуучууд, скаутын удирдагчид нийт 1000 оролцогч хамрагдах боломжтой.
 Жемборийн үйл ажиллагааны хөтөлбөрт:
·         Үндэсний түүх соёл, тоглоом наадгайн цогцолбор
·          Адал явдалт цогцолбор (Уулын дугуй, хаданд авиралт, нисдэг үнэг, хийн буу гэх мэт
·            Спорт цогцолбор (Сагсан бөмбөг, хөл бөмбөг, шатар, даам)
·          Скаут цогцолбор (Уяа зангилаа, зүг чиг олох, гал гаргах, пионеринг босгох гэх мэт)
·           Танин мэдэхүйн цогцолбор (Хог хаягдлаар бордоо хийх, цаасан урлал гэх мэт)
·            Нийгмийн хөгжлийн хотхон (Архи тамхины хор хөнөөл, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэх мэт)
·             Хотхоны үйл ажиллагаа ( Танилцах тойрог, Урлагийн тоглолт, Лазер шоу гэх мэт)
·              Өдрийн аялал (Явган аялал, хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн гэх мэт )
·              Оройн үйл ажиллагаа (Оролцогчдын үдэш, урлагийн тоглолт гэх мэт)

Оролцогчдын  төлбөр:
2012 оны 4 сарын 15-наас өмнө төлбөрөө төлбөл  95,000 төгрөг
2012 оны 4 сарын 15-наас хойш төлбөл 115,000 төгрөг
Зохион байгуулах хорооны гишүүд 80,000 төгрөг       
Үүнд: (УБ-Скаут зуслан-УБ унааны зардал, хоол, бүч ,эмблэм, бэлэг дурсгалын зүйлс)
2012 оны гишүүний татвар (3000 төгрөг)  төлсөн гишүүд 5%-ийн хөнгөлөлттэй.

Төлбөр тушаах данс:
Хүлээн авагчийн нэр:  Монголын Скаутын Холбоо
Хүлээн авагчийн банк:  Хаан Банк
Дансны дугаар: 5077216889

Анхаарах зүйлс: Оролцогчдын тоо хязгаартай тул  2012 оны 7 сарын 15  хүртэл бүртгэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 324171, 88923144  дугаарын утаснаас лавлана уу.
Монголын Скаутын Холбоо
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 8/8 байр, 47 тоот (Их дэлгүүрийн баруун хойд талд)
Вэбсайт: www.scout.mn
И-мэйл хаяг: info@scout.mn Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

Wednesday, February 8, 2012

Та бүхэн "НУУЦ" гэдэг номыг уншиж байсан байлгүй дээ. Магадгүй нэвтрүүлгийг нь ч үзсэн биз. Дэлхий нийтээр биш юм гэхэд хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд бас л "бэст сэйлэр" гээч нь болж байсан энэхүү ном, уг номтой холбоотой гарсан нэвтрүүлэг /баримтат кино/-ийг үзэж байхнээ манай өвөг дээдэс энэ "нууц" гээчийг гөө мөн эртнээс мэдэж байсан байна шүү гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм.

Магадгүй энэ нь бидний нүүдэлчин соёл, байгаль дэлхийдээ ойр амьдардаг хэвшил, тэнгэр, газар, галыг шүтсэн бөө мөргөл, уудам нутагтай маань ч холбоотой байж болох юм.

Би ямар учраас энэ дүгнэлтэнд хүрснээ доор сийрүүлэн бичихийг хичээлээ.


"Нууц"-ын үндсэн ойлголт нь дэлхийн энергийн татах хүчний хуулийг хүн өөрийн бодол санаа, чин хүслээр өөртөө болон бусдад ээлтэй эсвэл гайтай болгож болох тухай юм. Өөрөөр хэлбэл та ямар нэг зүйлийг үнэн санаанаасаа хүсч түүнийгээ бодол оюундаа бат бөхөөр бий болгож чадвал тэр зүйл чинь тэрхүү энергийн таталцлын хуулиар таньд өдөр ирэх тутамд ойртсоор нэг л өдөр санасанчлан бүтнэ гэсэн үг.

Харин та түүнийг зөвөөр хийхгүйгээр хэн нэгэнтэй барьцах ч юм уу? хэн нэгнийг доош нь хийх байдлаар өөртөө давуу тал бий болгохыг хичээвэл харин эсэргээрээ тэр хүнрүү тань энергийн урсгал төвлөрөх юм л даа.

Хэрэв та энэ номыг уншсан, эсвэл киног нь үзсэн бол түүнд маш олон бодитой, итгэл үнэмшил төрөхүйц жишээнүүд байдгийг санаж байгаа байх.

Би энэ бичлэгээрээ энэнд заавал итгэж үнэмш гэж байгаа юм биш шүү. Зүгээр л нэг ийм зүйл бичигдээд яригдаад зарим хүмүүс үүгээр дамжуулан амьдрал ахуйгаа сайжруулан, хүссэн зүйлдээ хүрэхийг хичээж байгааг л таниулж байна.

Мэдээж зүгээр л бодоод яваад байхад тэр зүйл бүтдэг бол ажил хийхгүйгээр амьдарчихаж болохоор санагдана. Хорвоо дээр хэдэн ч агуу энергийн таталцал байсан энэ бол боломжгүй. Харин хийж бүтээж байгаа зүйлсээ хүртэл "түүний" төлөө л хийж байгаа гэдэгтээ төвлөрүүлэх тухай юм шиг санагдсан. Сайн хөдөлмөрлө тэгэхдээ тэр эцсийн хүслээ бодоод... гэх юм уу даа. Зиа товчхондоо энэ бол "НУУЦ" юм.

Харин Монголчууд яагаад нууцыг мэдэж байсан гэж бодоод байгаа юм. Би зүгээр л нэг юм болгон дээр Монголчууд лаг байсан, одоо ч бид лаг л байх ёстой гэж цээжээ дэлддэг хэмнэлээр бичих гээгүй юм.

Бидний дунд хэзээ зохиогдсон нь тодорхойгүй боловч одоо хүртэл амнаас ам дамжаад хүрээд ирсэн асар сургамжтай зүйр цэцэн үгс олон байдаг. Тэдэн дээр л жижигхээн тулж ажиллахад иймэрхүү дүгнэлтэнд хүрсэн.

Жишээлбэл:

Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ /Яг л нууцын үндсэн ойлголт/

Санаа зөв бол заяа зөв /Та өөрийгөө ямар явах ёстой хүн гэж сэтгэнэ таны амьдрал тийм л байна гэсэн санаатай нь давхцаж байна/

Амны билэгээс ашдын билэг /Нууц дээр та тэр зүйлээ зөвхөн бодож санах биш бас бусдад ярьж, ийм зүйлийг би хийнэ хэмээн бардамнаж байх ёстой юм./

Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна /Өнөө өөрийн хүслээ биелүүлэхийн тулд хэн нэгэнд муу санах нь тухайн хүнээ хүчирхэгжүүлдэг тухай гэж ойлгоод байгаа. Муу хүн сонгуульд өрсөлдвөл тэр хүнийг шүүмжилсэн ухуулга битгий явуул харин сайн өрсөлдөгчийг нь дэмж гэсэн байдаг. Мөн Тереза эх гэдэг агуу хүн дайны эсрэг цуглаанд очдоггүй мөртлөө энх тайвны төлөөх тэмцэлд оролцдог байсан гэх/

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ /Санасандаа хүрэхийн тулд худал хуурмаг, заль мэхийг зэвсэг болгох бус үнэн сэтгэл, чинхүү хөдөлмөрийг мөрдлөг болгох нь зүйтэйг өгүүлсэн мэт/

Бас эрүүл мэндийн "НУУЦ" гэж байх. Жишээн дээр нь эмнэлгээс ямар ч эмчилгээгүй хэдхэн сарын настай хэмээн гэрт нь гаргасан эмэгтэй хэрхэн өөрийгөө өвчингүй, эрүүл саруул хүн хэмээн бодож өөрийн хэрэглэж байгаа зүйлсээ эм тан, өвчний эсрэг вакцин хэмээн бодож, өөрийнхөө бодол санаааг өвчнөөс чөлөөлж байж эрүүлжсэн тухай гардаг.

Яг энэтэй утга дүйх зүйр цэнцэн үг бас бидэнд байна . Тэр нь "сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гэдэг үг юм. Зүйр үг шууд утгыг агуулахгүй зарим тохиолдолд тунгаан бодох шаардлагатай байдаг нь Аффоризм гээчийн нэг салбар гэдгийг харуулдаг даа.

Зиа нэг иймэрхүү л зүйлс дээр тулгуурлаад харахад Монголчууд бид үнэхээр энэ "НУУЦ" гээчийг их эртнээс мэддэг байсан шиг санагдаж байгаа юм. 2010 Apr 24

Бидтэр энергийн урсгалыг нь эрхшээдэг гарууд юм болуу?
ХАШИР АНЖГАЙ ИНГЭЖ ХЭЛЭВ-ээс