Хүүхдийн хөгжил
·
Хөгжлийн
бэрхшээлтэй 56 сурагчийн судалгаа гарган түүний мөрөөр төрийн
болон төрийн бус байгууллагтай хамтран ажил зохион байгуулж ажиллаа. Анги
удирдсан багш нарын сургалтын хичээлийн нэг сэдэв болгон оруулсан, “хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин сэдэвт хэлэлцүүлэг”, “бид ингэж ажиллдаг сайн
туршлагын уралдаан” зэргийг зохион
байгуулсан.
·
Хагас
өнчин 83, бүтэн өнчин 15
сурагчийн судалгаа гарган
сургуулийн өсвөрийн улаан
загалмайн бүлгийн хандив тусламжинд хамруулж ажилласан мөн Баянхонгор аймгийн улаан загалмайн
нийгэмлэгээс шинэ жилийн бэлэг нэг тус бүр нь 20000 төгрөгний өртөгтэй бэлэг
өгсөн. Дэлхийн зөн БХОНХХ-1ээс
сурлага урлаг, оролцоогоороо бусдыгаа хошуучлан манлайлдаг ахуй нөхцөл тааруу 15
сурагчийг шагнаж урамшуулсан.
·
Хөгжлийн
бэрхшээлтэй хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа бага ангийн 22 сурагчид нэг
удаагийн хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг сургуулийн сурагчдын дунд хандивын
аян зарлан өгсөн.
·
Гэмт хэрэг зөрчилд орж болзошгүй 24
хүүхдийн судалгаа гарган
цагдаагийн хэлтэсийн хүүхдийн байцаагчтай хамтран ажиллаж байна. Тэдний
эцэг эхтэй өөрийн биеээр дөрвөлсөн гэрээг хийсэн
·
Анги
бүрт орж яриа хийх, сурагчид хамт олны төлөвшилд анги удирдсан багш нартай
хамтран ажилласан. Хичээл тасладаг болон хүмүүжлийн доголдол гаргаад байгаа сурагчидтай
ганцаарчлан ажилладаг.
·
Сар
бүрийн эхний 7 хоногт ангийн дарга нарын хурлыг хийж хүүхдийн эрх сургуулийн
орчинд зөрчигдөж буй эсэхэд хяналт тавин ажилладаг.
·
Сургуулийн
дотоод узель ашиглан нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлийн ажлуудыг
зохион байгуулж байна сургамжит өгүүллэг уншиж байна. Урьдчилан сэргийлэх
чиглэлийн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
·
Сургуулийн хэмжээнд нийт 16 удаа АХА тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээний 3-г нь ТV-гээр шууд дамжуулсан байна. Энэхүү тэмцээнд нийт давхардсан тоогоор 900
гаруй сурагч хамрагдсан байна. АХА тэмцээн зохион байгуулсанаар хүүхдийн
мэдлэгийг бататгаж, цэгцлэн сонирхолтой
байдлаар олон төрлийн мэдээллийг олгох ач холбогдолтой байдаг.
·
Ойр
орчимын нутаг дэвсгэрээр болон иргэдэд сурагчид өөрсдийн хийсэн нугалмал болон
архи тамхины эсрэг боршур тараалаа.
·
“Туршилт тэгээд анхааруулга “ сэдэвт ажлыг сургуулийн ойр орчимын 7 дэлгүүрт
хэрэгжүүллээ. Энэ үйл ажиллагаа нь эхлээд сурагчид маань ширхэгээр тамхи
худалдан аваад хэрэв өгч байвал багийн бүрэлдэхүүнээр орж анхааруулга хуудсыг
албан ёсоор хүлээлгэн өгч ажиллалаа.
·
Архи тамхины эсрэг хамтдаа гарын үсэг зуруулах ажил зохион байгууллаа. Архи уудаг болон тамхи
татдаг багш нараар гарын үсэг зуруулах нь их ач холбогдолтой байлаа. Тус
хуудсанд нийтдээ 700 гаруй хүний гарын үсэг зурагдсан нь түүний ач холбогдолыг
илтгэж
·
Хүүхэд
гэр бүл хөгжлийн хэлтсийн Хүүхдийн хөгжил оролцооны мэргэжилтэн Оюунсүрэнтэй
хамтран Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын гишүүн 90 сурагчид 3 удаагийн
чадваржих сургалтыг зохион байгуулсан
·
Нөхөн
үржихүйн эрүүл мэндийн сургалтыг “өөрчлөлтийг өөрийн сургуулиасаа” төслийн хүрээнд
50 сурагчид 6 цагийн сургалт зохион байгуулсан.
·
Сургуулийн
хүүхдийн оролцооны байгууллагуудтай
хамтран “Тамхигүй орчин” сэдэвт 7 хоногийн хагас
жилийн хугацаанд 2 удаа зарлаж түүний хүрээнд ажил зохион байгуулсан
·
Авъяас
хөтөлбөрийн хүрээнд авъяасыг нээж
илрүүлэх судалгаа хүүхэд бүрийн талаар анги удирдсан багш , эцэг эх, сурагчаас
гэсэн гурван талт үнэлгээ өгөх судалгаа авагдаж сургуулийн авъяасын дундаж
үзүүлэлтиийг гаргасан. Авъяас чадваруудын ангиудын дундаж гаргаж боловсрол соёлын газарт мэдээг нэгтгэн
гаргаж хугацаанд нь өгсөн.
·
5
чиглэлийн сургалт сургууль дээр шинээр нэмэгдэж хичээлсэн.
ü
Математик
- 1-3-р анги Ц.Тунгалаг багш
ü
Математик- 4-5-р анги П.Нарантуяа багш
ü
Мэтгэлцээн- Түүх нийгмийн ухааны багш Я.Наранжаргал
ü
Зураг- Зураг Технологийн багш Түмэннаст
ü
Бүжиг –Хөгжмийн боловсролын багш Д.Бүрэнтогтох
·
Авъяас,
ном хөтөлбөрийн хүрээнд тогтмол мэдээллийн самбар болон үйл явцын зурган тайлан
тогтмол сургуулийн коридорт байршиж байна.
“АВЪЯАС -I” фистевалийн хүрээнд дараах ажлуудыг
зохион байгууллаа.
·
Сурагчдын авъяасыг хэрэхн хөгжүүлж буй талаар сургуулийн
72 багш бүр үзэсгэлэн гаргасан мөн
сургуулийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага хэрхэн ажиллаж буй талаар
үзэсгэлэн гаргасан.
·
Сурагчдын урлагын тоглолт удирдамжинд заасны дагуу 1
цагийн чадварлаг тоглолтыг тууривлаа.