Wednesday, June 13, 2012

СКАУТУУД

БАЯНХОНГОР АЙМГИЙН “ЭРДЭМ ” АХЛАХ СУРГУУЛИЙН
СКАУТ БҮЛГЭМИЙН 2011-2012 оны ХИЧЭЭЛИЙН ЖИЛД
ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

         Скаутын хичээлийг 10-р сарын 1-ээс эхэлж хичээллэсэн.Хичээл хагассайн өдрийн 11 цагт ордог.7 хоногт 2 цаг ба энэ жил 60 цагийн хичээл заалаа.Дугуйланд 7-10 ангийн нийт 108 сурагч хамрагддаг ба тэд 10 салаанд хамрагдан суралцсан.Суралцах хугацаандаа олон ажлыг хийж гүйцэтгэн уралдаан тэмцээнд амжилттай сайн оролцлоо.Мөн Улаанбаатар хотын ОУХНТөвд жил бүр явагддаг Скаут сурагчдын  бүлгийн удирдагч салаан дарга нарын бэлтгэх үндсэн сургалтад 2011 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 3-ны хооронд хамрагдсан.Энэхүү сургалтанд явахад Баянхонгор аймгийн Дэлхийн зөн 1 талын зардал даан явуулсан. Тус сургалтад 250 хүүхэд,18 багш хамрагдсанаас манай аймгаас 37 хүүхэд,2 багш явсан.Үүнээс “Эрдэм” ахлах сургуулийн 11 сурагч,1багш хамрагдсан. Сурагч Энхцэцэг ”Шилдэг скаут сурагч ” шагналыг хүртсэн. Манай скаутын сурагчид тус сургалтад 2 дахь удаагаа хамрагдсан ба хамрагдсан сурагчид маань сургууль дээрээ 10 салаа удирдан сургалт явуулж сурагчдын сурч боловсрох биеэ авч явах байдал зэргээрээ бусдыгаа хошуучлан амжилттай ажиллаж байна.
*       Жил бүр уламжлал болгон явуулдаг шинэ жилийн сүлд  модны наадмыг 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Номгон” ахлах  сургуулийн урлагийн зааланд амжилттай зохион явуулсан.
*      Хүүхдийн өөрөө удирдах байгууллагууд дунд  Эрдэм” ахлах сургуулийн захиргаа,Адра ОУБ,”Хүүхэд бүрт тэгш боломж” төсөл, Хүүхдийн төлөө хэлтэс хамтран явуулсан  “Дэвжээ“ тэмцээнд амжилттай оролцсон. Скаут сурагч Алтангинж “Хүүүхдийн төлөө төв”-ийн “Шилдэг сурагч” хүндэт тэмдэгийн эзэн боллоо.
*       Скаут сурагчдын  дунд зохион явуулсан  “Эко орчин-бидний
          ирээдүй  сэдэвт  АХА  тэмцээнд 7-10 -р ангийн нийт  68 сурагч          
  оролцлоо. Энэ тэмцээнд 10-р ангийн сурагч Нацагдулам бусдыгаа хошуучилж шалгарлаа. АХА-ны асуултыг  эко  болон танин мэдэхүйн  250 асуултаар явуулсан нь сурагчдыг мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой боллоо. Мөн сурагчид эко сургалтанд хамрагдсан байсан тул сурагчид энэ талаарх мэдлэг сайтай байлаа.
*      Номундалай ахлах сургуулиас явуулсан “Их дуудлага -2012”  тэмцээнд нийт 158 сурагч буюу төвийн 4 сургуулийн  13 салаа оролцсон. Уралдаан 7-8-р анги, 9-10 анги гэсэн  ангилалтай  явагдсан.Тэмцээнд манай сургуулиас 2 салаа 20 сурагч  ба ангилал тус бүр 1,1 салаа оролцож  7-8-р ангийн  ангилалд 2-р байр,9-10-р ангийн ангилалд 1-р байр эзэлж нийт оноогоороо 1-р байранд орж дурсгалын  зүйл,цомын эзэд боллоо. 
Скаут сурагчид “Том ах эгч”аянтай хамтран
ажилладаг.Үүнд 60 сурагчид хичээл болон




хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тусалж
энэхүү үйл ажиллагаагаа сургуулийн нийгмийн
ажилтан А.Өлзийсайханд дүгнүүллээ.Мөн 2,3-р
ангийн “Том ах эгч”аяны  сурачдын дунд “АХА”тэмцээн,”Сайхан бичигтэн” сурагч шалгарууллаа.”АХА” тэмцээнд 7Д ангийн сурагч Ариунжаргал эгчтэй
  2-р ангийн сурагч Анужин шалгарсан.
  

                             ТАЙЛАН БИЧСЭН СКАУТЫН МАСТЕР БАГШ                   Б.ОТГОНХАНД

No comments:

Post a Comment