Tuesday, December 20, 2011

ҮНДЭСНИЙ МЭДЭЭ-нд нийтлэглээ


     ЭРДЭМ СУРГУУЛЬ –ХҮЧТЭЙ бас СҮРТЭЙ    
                                     байна.
   Хүн төрөлхтөн, өсвөр хойч үеээ, өнө эртнээс эхлэн, эрдэм ухааны далайд умбуулан сургасаар ирсэн түүхэн уламжлалын улбаагаар XXI  зууны 9 дэх оны билгэтэй сайн өдөр Баянхонгор аймгийн төвд “ ЭРДЭМ” хэмээх  ахлах сургууль, оюуны тулгын чулуугаа ивснээс хойш хэдийнээ гурван жилийн нүүрийг үзэж, түмэн олондоо цацалсан оюун номын ариун цагаан буян түгээжээ. Тус сургуулийн залуухан захирал Ц.Загдсүмтэй ажил үйлсийнх нь талаар хэдэн хором хөөрөлдсөн юм.
·         Сургалт хүмүүжлийн үйлчилгээ, үйл ажиллагаагаа эхлээд гурван жил болж байгаа шинэхэн сургуулийнхаа талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ ? Саад бэрхшээл таарав уу ? Ажил үйлс хэр байна.
-       Хонгор сумынхаа  хоймор дээвэрт, шүтээн  заяатай,            
“Эрдэнэ мандал” хайрхны энгэр цээжинд суудалтай манай сургуулийн ажил үйлс, зуу зуугаараа цугларсан шавь нарын эрлийн гэгээ, зузаан буян, түмэн гавьяатай багш нарын сэтгэл зүтгэлээр өөдрөг явнаа.
-                        Аливаа шинэ зүйл бүхэн тулгарал, зог тусалттай байдаг жамыг араасаа дагуулдаг боловч, бидний үүсгэн            байгуулсан энэрэлтэй шинэ сургууль маань “ Шавь нараа” ” Багш мэргэжлээ”        ” Өсвөр хойч үеийн залгамж холбоо” –гоо гэсэн ”Чин халуун сэтгэл”- тэй багш ажилчдын “Нийгэмд хариуцлагатай шинэ санаа”-ны үрээр , манай сургуулийн ажил үйлс богино хугацаанд эмхэрч, ахлах сургууль гэсэн статусаа хадгалж чадсандаа захирал миний бие туйлын баяртай байдаг юм.                                            
·         Энэ хугацаанд сургуулийн хамт олон ямар амжилтанд хүрэв.Тухайлан онцолж ярина уу.
-               Сургалтын хөтөлбөр төлөвлөлт, боловсруулалт, хичээл заалт, арга барилын  сайжруулалтаа улам боловсронгүй болгож, стандарт хангалтын түвшингээ аймаг, улсын дунджаас тодорхой хэмжээгээр ахиулах нь бидний ойрын болон, өдөр тутмын зорилт, үйл ажиллагаа байсан юм. Энэ зорилтыг манай сургуулийн хамт олон бүрэн хэрэгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлдэг. Ер нь сургалт хүмүүжлийн ажлын эцсийн үр дүнгийн нэг гол шалгуур бол төгсөх XI ангийн сурагчдын ерөнхий шалгалтын дүн, мэргэжлийн хичээлийн олимпиадад оролцсон байдлаас тодорхой зүйл харагддаг ш дээ. 2010 - 2011 оны хичээлийн жилд манай сургуулийн XI ангийг ер гаруй хүүхэд төгссөнөөс ерөнхий шалгалтанд давхардсан тоогоор  тавь гаруй хүүхэд 650-иас дээш оноо авч, 36 хүүхэд манай улсын итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад элсэн, амжилттай сайн суралцаж байгаа. Мөн жил бүр уламжлал болон явагддаг мэргэжлийн хичээлийн олимпиадад  11б ангийн  сурагч Батжаргалын Маасүрэн Газарзүйн, 10д ангийн сурагч Ванчиндавагийн Даваасүрэн технологийн хичээлээр улсын олимпиадын  АВАРГА – аар тодорч, багш  Д.Дэлгэр-Өрнөх хүрэл медалиар энгэрээ мялаан,эр бяр, эрч хүчээрээ гайхуулсан алдар хүндийн эзэд болж , бахархам сайхан амжилт гаргалаа. Энэ нь хөдөө орон нутгийн жирийн нэг сургуулийн хувьд боломжийн үр дүн мөн биз дээ.


·         Хамт олны ажил амьдрал, амжилт бүтээлээс сонирхож байна.
-Энэ хичээлийн жилд манай хамт олны ажил үйлс өөдрөг байгаа шүү.                            *  Аймгийн ҮЭ – ийн Шилдэг хамтын гэрээтэй байгууллага -аар шалгарсан.                       *   УЗН-ийг дэмжигчНигүүлсэнгүй үйлстэн хамт олон болов.                                           *  Аймгийн хэмжээний Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх   Аюулгүй амар тайван орчин аянд тэргүүн байр                                                                                              *   Нийгмийн Ардчилсан Монголын Залуучуудын Холбоо,Боловсрол Соёлын Газрын хамтарсан  Дэвжээ тэмцээнд 1-р байр  (саятан баг болов )                                                    * БСШУЯамнаас зарласан  болзолт уралдаанд шалгарч,Спортыг дэмжигчУлсын уралдааны шилдэг сургууль болсон.
                Ажлын энэ эхлэл амжилт нь манай сургуулийн хамт олны нэгэн үзүүрт сэтгэл зүтгэл, эвсэг сайхан хамт олон бүрдэж байгаагийн илрэл гэж билэгшээж байдаг юм.               
·         Шинээр байгуулагдсан сургууль болохоор анги танхимын хүрэлцээ, тоног төхөөрөмж, хэрэглэл материал  аль зэрэг боломжтой вэ.
         -  Эхлээд бас хүнд хэцүү үе бас байсан. Харин одоо нэг үеэ бодвол           цэгцэрч байна.     Багш хөгжлийн төвийг БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 25 сая төгрөгийн сургалтын техник хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмж,
   - Сургуулийн номын сан – Мэдээллийн төвд БСШУЯ, Азийн Хөгжлийн банкны  Боловсролын Хөгжил Хөтөлбөр- 3 төслийн хөрөнгө оруулалтаар 10,9 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр тохижуулав.
         - Мөн УИХ – ын гишүүн Г.Занданшатар санаачлан , гадны хөрөнгө оруулалтаар 25,7 сая төгрөгийн ширээ ,сандал, компьютер зэрэг тоног төхөөрөмжөөр анги танхимуудыг тохижуулсан
            - Дэлхийн зөн Олон Улсын Байгууллагын төслийн санхүүжилтээр биеийн тамирын заалаа резинэн шалтай болголоо.                                              Энэ бүхэн маань сургалт хүмүүжлийн ажил явуулах таатай орчин бүрдэхэд нэлээд их ахиц гарсан гэж бид сэтгэл өөдрөг байгаа.
·         Богино хугацаанд танай хамт олон их ажил амжуулсан байна. Та бүхэнд баяр хүргэе. Цаашид ямар ажил хийхээр  төлөвлөж,  ямар зорилготой  байна.      
    -  Бидэнд бодож санаж байгаа зүйл их бий. Монгол хүн зөнгөөрөө гэдэг. Ер нь санаж явбал бүтдэг ш дээ.                                                                            
      -  Бид үйлчилгээ, үйл ажлаараа  аймгийн тэргүүний сургуулийн хэмжээнд хүрнэ
    - Дэлхийн зөн – Монгол ОУБ-ын Хүүхдэд ээлтэй ёс зүйн загвар сургууль        төсөлд  хамрагдсан,   ( 2010 -  2012 онд )           
- “ ADRA – МОНГОЛ ОУБ-ын  Хүүхэд бүрт тэгш боломж төслийг ( 2010 – 2013)  - Швейцарийн хөгжлийн Агентлаг Цөлжилтийг бууруулах төслийн хүрээнд    ЭКО – Сургууль ( Байгальд ээлтэй сургууль ) болох дэд төслийг 2011 – 2014 онд хэрэгжүүлэхээр  хөтөлбөр төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа эхлээд байна даа.
Энэ дашрамд хэлэхэд, манай сургуультай сэтгэл зүрхээрээ холбоотой, биднийг ямагт дэмжин, урам хайрлаж байдаг байгууллага, хамт олон, хувь хүмүүст гүнээ талархаж байдгаа хэлье.                                                                                                          
              Бидний ажил байдалтай танилцаж, сэтгэл хуваалцсанд баярлалаа.  Өөдрөг тэнүүн сэтгэл, өгөөмөр нандин хүслээр жигүүрлэн байгаа цоглог хийморьлог хамт олны гал халуун мэндийг  өргөн дэвшүүлж,                                     
            Эрдэм номын гэгээн буян                                                                                                                        Эрүүл мэндийн дээд буян                                                                                                            Эд баялгийн ариун буян хурахын билигтэй ерөөлийг дэвшүүлье.               
 * Танд баярлалаа.  Амжилт хүсье.

                       
            Тайлбар : .Анхны матеариал танай сонинд нийтлэгдсэнд талархаж байна. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж амжилт хүсье.
 Шинэ оны босгон дээр сургалт хүмүүжлийн ажлын гараа нь өөдрөг , өнгөлөг яваа шинэхэн сургуулийн шинэ захиралтай ажил амжилтынх нь талаар хэдэн хором ярилцсанааа илгээв.
Үндэсний мэдээ сонины уншигч Баянхонгор аймаг  
                        М.Долгорсүрэн / 93076571/           

No comments:

Post a Comment