Monday, January 14, 2013

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ТӨВ

БАЯНХОНГОР АЙМГИЙН “ЭРДЭМ” АХЛАХ СУРГУУЛИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ТӨВ


Эрдэм ахлах сургуулийн “Насан туршийн боловсрол”-ын тэнхимээс АББ-ын дүйцсэн хөтөлбөрөөр холимог бүлэгтээ 28 хүүхэд, суурь боловсрол эзэмших 5 хүүхэд, бүрэн дунд боловсрол эзэмшихээр 25 сурагч хичээллүүлж байна. Тус сургууль нь хамран сургах тойрог болох 2,3-р багийн нийт иргэдийн дунд ажил хөдөлмөр эрхэлдэггүй , бичиг үсэггүй, сургууль завсардсан иргэдийн дэлгэрэнгүй судалгааг авч “Гэгээрэл хөгжлийн төв”-ийг түшиглэн амьдрах ухааны, эрүүл мэндийн, бичиг үсгийн, экологийн, зан чанарын, санхүүгийн боловсрол олгох сургалтуудад хамруулж байна. Баянхонгор сумын хэмжээнд 4 сургуульд түшиглэн дүйцсэн хөтөлбөрийн холимог бүлэгт 1, 1 анги хичээллэдэг бөгөөд нийт 4 ангийн сурагчдын дунд сурагчдыг нийгэмшүүлэх, хамт олон дотор хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх төрөл бүрийн ажил зохион байгуулдгийн нэг жишээ нь 1-р сургуулийн нэрэмжит “Сайхан бичиг”-ийн уралдаанд тус ангийн сурагчид 1-р байр эзэллээ.Мөн АББ-ын арга зүйч З. Туул нь 2-р багийн эмч Цэрэнхорлоотой хамтран тус багийн залуу гэр бүлийн 20 гишүүнд “Хүүхдийн өвчний цогц менежмент”, “Нийгмийн цогц суурь үйлчилгээ” зэрэг сургалтыг зохион байгууллаа.Энэ сургалтаар иргэн бүрийн хөгжил нь багаас эхэлдэг гээд , багийн иргэдийг чадваржуулж, өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ эрүүл мэнд, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө гэр бүлийн гишүүн бүр мэдлэгтэй байх, харьяа баг хорооныхоо удирдах ажилтнуудтай ойр байж, наад захын амьдрал ахуйд нь хэрэг болох бага насны хүүхдийн өвчин, яаж сэргийлэх, ямар мэдлэгтэй байх тухай мэдэхгүй олон зүйлсийг сурч авч байгаа тухайгаа ярилцаад, энэ талын мэдлэг хангалтгүй, хэнд хандахаа мэдэхгүй зэрэг бэрхшээл байдаг тухайгаа ярьж байлаа.



нийтэлсэн З. Туул

No comments:

Post a Comment